card

Мобиком Нэтворкс ХХК нь

2013 оны 2-р сарын 27-ны өдөр Мобиком Корпорацийн 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд үндсэн болон гэрээт нийт 100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Мобиком Нэтворкс ХХК

Компанийн танилцуулга

Мобиком Нэтворкс ХХК нь 2013 оны 2 сарын 27-ны өдөр байгуулагдсан. Хот хооронд болон улс хооронд сувгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймаг, 139 сум суурин газруудыг 10,548 км урттай шилэн кабелиар 1G/10G/100G багтаамжтай өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг байгуулсан.

БНХАУ –тай Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор Чайна телеком, Чайна Юником болон Чайна Мобайл операторуудтай, ОХУ-тай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Наушка –ийн боомтуудаар Мегафон, Транстелеком оператор компаниудтай холбогдсон шилэн кабелийн тусламжтайгаар Ази, Европ, АНУ-ын үндсэн порттой шууд холбогдох интернэтийн бөөний урсгалын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Манай байгууллага 2025 онд Клауд бизнес хөгжүүлэлтийн багийг байгуулж, Мобиком группийн хэмжээнд клауд технологийн хэрэглээг өргөжүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Тус баг нь группийн дотоод газар, хэлтэс, охин компаниудын мэдээллийн технологийн систем, дэд бүтцийг клауд орчинд үе шаттайгаар шилжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн бодлого, төлөвлөлт, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. 
Үүний зэрэгцээ Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад клауд технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

Түүхэн замнал

Шагнал урамшуулал

Хамтын ажиллагаа

Хүсэлт илгээх