ExpressRoute гэж юу вэ?
Azure ExpressRoute нь байгууллагын өөрийн сүлжээ, дата төвийг Microsoft Azure үүлэн орчинтой олон нийтийн интернетийг тойрон, хувийн, тусгаарлагдсан холболтоор холбодог үйлчилгээ юм. Ердийн интернет холболтоос ялгаатай нь ExpressRoute-ээр дамжих өгөгдөл олон нийтийн интернетээр огт явдаггүй. Тиймээс холболт илүү найдвартай, тогтвортой саатал багатай, аюулгүй байдал өндөртэй байдаг.
ExpressRoute-ийн гол давуу талууд
Аюулгүй байдал: Өгөгдөл олон нийтийн интернетээр дамжихгүй тул халдлага, чагналт, хэт ачааллын эрсдэл буурна.
Тогтвортой, урьдчилан тооцоолж болох гүйцэтгэл: Саатал (latency) бага, дамжуулах чадвар тогтвортой. Энэ нь том өгөгдөл шилжүүлэх, дата сангийн байнгын хуулбар, сүлжээний хоцрогдолгүй ажиллах шаардлагатай системүүдэд зориулагдсан.
Өндөр дамжуулах чадвар: Хэрэгцээнд тохируулан сонгох боломжтой өргөн хүрээний багтаамжтай.
Найдвартай байдал: Нөөцлөлт бүхий найдвартай холболтыг дэмждэг бөгөөд Microsoft үйлчилгээний түвшний гэрээ (SLA) хангана.
Hybrid cloud-д тохиромжтой: Байгууллагын өөрийн дата төв (on-premises) болон Azure-ийг нэг сүлжээ мэт уялдуулан ажиллуулна.
Microsoft 365 болон бусад Microsoft үйлчилгээ рүү хандах боломж
Хэнд хэрэгтэй вэ?
Банк, санхүү, даатгалын байгууллагууд (өгөгдлийн аюулгүй байдал, дүрэм журмын шаардлага өндөр)
Төрийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд
Дата төв, үүлэн орчиндоо ажлын ачаалал шилжүүлж буй том компаниуд
Өгөгдөл шинжилгээ, AI болон том өгөгдөлтэй ажилладаг байгууллагууд
Монгол дахь салбар, өгөгдлийн сангуудаа Azure-ээр дамжуулан холбохыг хүсэж буй олон улсын компаниуд
Яагаад Mobicom Networks гэж?
ExpressRoute-ийг ашиглахын тулд байгууллага Microsoft-той холбогдсон холболтын партнерээр (connectivity provider)-ээр дамжих шаардлагатай. Монголын хувьд энэ нь зөвхөн үйлчилгээ зардаг компани бус, олон улсын чанартай сүлжээний дэд бүтэцтэй байхыг шаарддаг. Mobicom Networks LLC энэ шаардлагыг хангах онцгой боломжтой компани юм:
Өөрийн backbone сүлжээ ба олон гарцтай: Бид Монгол улсыг хамарсан backbone сүлжээтэй бөгөөд бие биеээсээ хамааралгүй найдвартай давхар холболттой мөн олон улсын чиглэлд урагш хойш гарцтай. Энэ нь холболтын тасалдлын эрсдэлийг бууруулж, нөөцлөлт болон чиглэлийн сонголтыг нэмэгдүүлнэ.
IPLC үйлчилгээний туршлага: Олон улсын хувийн түрээсийн шугам (IPLC) үйлчилгээг үзүүлдэг манай туршлага нь хувийн, чанартай олон улсын холболт бий болгоход тусална.
Олон улсын PoP-ууд: Бид Токио, Хонг Конг, Франкфурт хотод PoP(өөрсдийн сүлжээний төхөөрөмж)-тэй бөгөөд цаашид шинээр нэмэгдэхээр төлөвлөгдөж буй. Эдгээр нь дэлхийн томоохон Azure бүс нутаг, Microsoft-ийн холболтын цэгүүдтэй ойр байрлаж, богино замаар, бага саатлаар холбогдох боломжийг олгоно.
Нэг цонхны үйлчилгээ: Монгол дахь байгууллагын оффис, дата төвөөс эхлээд Azure хүртэлх бүх холболтыг нэг оператор зохион байгуулж, хариуцна. Гэрээ, техникийн дэмжлэг, асуудал шийдвэрлэлт нэг дор байна.
Орон нутгийн дэмжлэг: Монгол хэлээр, манай цагийн бүсэд, байгууллагын онцлогт тохируулсан дэмжлэг үзүүлнэ.
Энэ хослол буюу өөрийн backbone, олон gateway, IPLC туршлага болон олон улсын PoP-ууд биднийг Монгол дахь ExpressRoute үйлчилгээг хүргэх хамгийн тохиромжтой, онцгой байр суурьтай түнш болгож байна.
Хэрхэн эхлэх вэ?
Хэрэгцээгээ тодорхойлох: ямар ажлын ачаалал, хэдэн Мбит/с эсвэл Гбит/с хэрэгтэй, ямар Azure бүс нутаг сонгох вэ.
Mobicom Networks-ийн баг тань сүлжээний шийдэл, хугацаа, зардлыг тооцоолж санал болгоно.
Холболт, тохиргоо хийж, туршиж, үйл ажиллагаанд оруулна.
Тасралтгүй хяналт, дэмжлэг үзүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал авахыг хүсвэл Mobicom Networks-ийн багтай холбогдоно уу.
Email address: [email protected]

