“Сим картад суурилсан тоон гарын үсэг” үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн цаг саяхан. Тэгвэл уг үйлчилгээний цар хүрээ улам бүр өргөжин тэлж финтек, банк, санхүүгийн үйлчилгээ, дотоодын ERP систем, төрийн үйлчилгээнд ашиглах боломж бүрдээд байна.
Мобиком Корпораци ХХК болон Тридум Кэй ХХК хамтран нэвтрүүлсэн MSign үйлчилгээг 18 нас хүрсэн бүх хэрэглэгч, мөн өөрийн бизнесийн үйл ажиллагааг цахимжуулах хүсэлтэй бүхий л аж ахуйн нэгж, байгууллага ашиглах боломжтой.
Цаг зав хомс их хотын амьдралын хэмнэлд --> Үнэт цагаа замын түгжрэлд, үйлчилгээний дараалалд өнгөрүүлэлгүйгээр ердөө гар утсаа ашиглан алсын зайнаас өөрийгөө баталгаажуулан таниулах, гарын үсэг зурах боломжийг MSign танд олгож байна.
Хувь хүн болон байгууллагын хэрэглэгчийн мэдээллийн үнэ цэнийг эрхэмлэн чухалчилдаг болсон өнөө цагт мэдээллийн аюулгүй байдал, найдвартай ажиллагаа нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг илтгэнэ. Тэр ч утгаараа MSign нь өндөр нууцлалтай, хуулиар баталгаажсан бүтээгдэхүүн учраас хэрэглэгчдэд алсын зайнаас хуулийн хувьд хүчин төгөлдөр гэрээ байгуулах боломжийг олгож буй гэдгээрээ асар том давуу талтай юм.
Эрхэм та MSign үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Мобиком Корпораци ХХК-ийн Хэрэглэгчийн Мэдээлэл Үйлчилгээний Нэгдсэн төв 2222 болон Харилцагч хариуцсан менежерүүдийн а[email protected] хаягт холбогдон аваарай.